2024/11/23

Их Британи анх удаа коронавирусийн хоёр вакциныг хүлээн зөвшөөрлөө

info@inder.mn
2022/08/16

  Их Британи улс дэлхийд анх удаа коронавирусний анхны хувилбар болон "Омикрон" хувилбарын эсрэг үйлчилдэг хоёрдмол вакциныг хүлээн зөвшөөрчээ.

Америкийн Moderna компанийн боловсруулсан тус вакциныг энэ намраас эхлэн бүүстер буюу нэмэлт тун хэлбэрээр ашиглах боломжтой бөгөөд коронавирусний төрөл бүрийн хувилбараас давхар хамгаалж чадна гэж үзэж байна. Эхний ээлжид эрсдэлтэй бүлгийн 50-иас дээш насныхан уг вакцинд хамрагдах юм. 

2019 онд Хятадад халдварын анхны тохиолдлууд илэрснээс хойш хэдхэн сарын дотор олон компани маш богино хугацаанд вакцин гарган авсан юм. Түүнээс хойш уг вирус хэд хэдэн удаа мутацид орж, дархлааг давах шинэ хувилбарууд гарсаар байна. 

Moderna компани шинэ вакцинаа 437 өвчтөнд туршсан бөгөөд тус вакцин аюулгүй, мөн ковидын халдвараас өндөр түвшинд хамгаалж байсан нь тогтоогджээ. 

Эх сурвалж: ВВС

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна