2024/11/23

Хятадын робот үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүнээ Оросын зэвсэгт ашиглуулаагүйг мэдэгдэв

info@inder.mn
2022/08/17

  Даваа гарагт Оросын РИА Новости агентлаг Москвагийн ойролцоо нээгдсэн “Армия 2022” үзэсгэлэнгээс сурвалжилга хийхдээ нуруундаа пуужин харвагч үүрсэн робот нохойн зураг, дүрсийг үзүүлсэн нь сошиал ертөнцөд өргөн тархсан юм.

 

Сонирхолтой нь уг робот нохой Хятадын Unitree компанийн бүтээгдэхүүн болох Go1 роботтой маш адилхан байв.

 

Эндээс Хятадын компаниуд технологио Оросын зэр зэвсгийн үйлдвэрлэлд ашиглуулж, Украины дайнд шууд бусаар оролцож байж болзошгүй гэсэн хардлага бий болсон байна.

 

 

Тэгвэл өчигдөр Ханьжоуд төвтэй Unitree Robotics компанийн үүсгэн байгуулагчдын нэг Чэн Ли хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүнийг эрс няцаажээ.

 

Түүний мэдэгдсэнээр Unitree-гийн бүтээгдэхүүнүүд нь бүгд иргэний зориулалттай бөгөөд цэрэг дайны хэрэглээнд огт ашиглагддаггүй гэнэ.

 

Оросууд пуужин харвагч робот нохойгоо битүү хар өнгийн өмсгөлтэй харуулсан нь хардлагыг улам нэмэгдүүлж байв.

 

Unitree компани бүтээгдэхүүнээ Оросын армид нийлүүлдэггүй, зэвсгийн зориулалтаар ашигласан тухай мэдээлэл огт байхгүйг Чэн Ли ярьжээ.

 

Чэн Ли “Нэг бүр нь $2,700 орчим үнэтэй бүтээгдэхүүнийг нь ийм зориулалтаар ашигласан байсан ч хэн нийлүүлснийг мэдэх боломжгүй. Хэн нэгэн цааш дамжуулж зарсан байх боломжтой” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: South China Morning Post



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна