Ням гарагт ОХУ-ын Ульяновск мужийн нутаг дэвсгэрт авто замын ноцтой осол гарах үеэр нийт 16 хүн амь үрэгджээ.
Зорчигчдыг тээвэрлэж явсан микро автобусыг эсрэг урсгалд орсон хүнд даацын ачааны автомашин мөргөсөн байна. Ингэхдээ өөр нэг ачааны автомашинтай хавсарч мөргөснөөс микро автобусыг хавтгай болтол нь шахжээ.
Микро автобусанд зорчиж явсан 16 хүн амь үрэгдсэний хоёр нь ОХУ-ын иргэн, 14 нь Киргизстан улсын иргэд байсныг Ульяновск мужийн дотоод хэргийн газар мэдээлснийг ТАСС агентлагт дамжуулсан байна.
Киргизстан улсын гадаад хэргийн яам дээрх мэдээллийг баталжээ.
ОХУ-ын Мөрдөн Байцаах Товчоо уг ослын мөрөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна