Украин улс тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн наймдугаар сарын 24-ний өдөр агаарын довтолгооны дохиолол 189 удаа дуугарчээ.
Энэ тухай Украины "Агаарын дохиоллын газрын зураг" телеграм суваг мэдээлэв.
Ихэнхдээ Полтава, Кировоград мужуудад агаарын сэрэмжлүүлгийг 12 удаа зарласан бол Запорожской болон Днепропетровск мужуудад 11 удаа, Харьков болон Черкассид 10 удаа дуугарчээ.
Энэ жилийн Тусгаар тогтнолын өдрийг дайны үеийн хамгийн түгшүүртэй өдрүүдийн нэг гэж Украины УНИАН агентлаг бичсэн байна.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна