Өмнөд Солонгос улсын нэг эмэгтэйд оногдох төрөлтийн тоо 2018 онд анх удаа нэгээс бага хэмжээнд хүрч байжээ.
Тэгвэл Лхагва гарагт тус улсын засгийн газраас гаргасан статистик тоо баримтад энэ жил 0.81 болж, түүхэн доод түвшиндээ хүрснийг мэдээлсэн байна. Энэ нь өмнөх оноос гурван нэгжээр буурсан, бас зургаа дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт юм. Мөн дэлхийн улс орнуудын дунд хамгийн муу үзүүлэлт болжээ.
Харьцуулбал дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын дундаж 1.6 төрөлт байдаг.
Өмнөд Солонгос хүн амынхаа тоог одоогийн түвшинд бууруулалгүй хадгалахын тулд дээрх тоог 2.1 болгох шаардлагатай. Үүнд цагаачлалын эх үүсвэрийг тооцоогүй юм.
1970-аад оны эхэн үед тус улсын эмэгтэйчүүд дунджаар дөрвөн хүүхэдтэй байжээ.
2020 онд Өмнөд Солонгост анх удаа нас баралтын тоо нь төрөлтийн тооноос давж байв.
Эдийн засгийн болон боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлтийн дарамт айл өрхүүдийг цөөхөн хүүхэдтэй болгож байгаа гэж үздэг.
Хэрвээ Өмнөд Солонгосын хүн амын тоо үргэлжлэн буурвал ирээдүйд эдийн засгийн өсөлтөө хангах чадваргүй болно.
Тус улсын үе үеийн засгийн газар хүн амын өсөлтийг дэмжих янз бүрийн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна