Израилын археологичид өчигдөр хагас сая жилийн өмнө амьдарч байсан зааны чулуужсан соёог нийтэд үзүүлжээ.
2.6 метр урт, 150 кг жинтэй уг соёог Израилын өмнөд нутгийн Ревадим тосгоны ойролцоо газраас биологич Эйтан Морын удирдсан баг малтаж, илрүүлсэн юм байна.
“Энэ бол 400,000 орчим жилийн өмнө устаж алга болсон шулуун соёот заан юм” гэж тэр тайлбарлажээ. Эртний энэ амьтны
соёоны хажууд эртний хүмүүсийн ангийнхаа арьсыг өвчихөд хэрэглэдэг байсан цахиур чулуун зэвсэг олдсон байна.
Ази, Африк, Европ тивүүдийг холбогч гүүр болж байсан энэ нутагт эртний хүний үлдэгдэл олдоогүй ч тэдний эдэлж хэрэглэж байсан зүйл олдсон нь анхаарал татаж буйг Мор бас хэлжээ.
Эртний заан өнөөдрийн Африкийн заанаас хамаагүй том биетэй байсан гэдэг.
Ийм том амьтны махыг удаан нөөцлөх боломжгүй тул эртний хүмүүс хүч чадал, эв нэгдлийн бэлгэдэл болгож авладаг байсан байх гэж малтлагын ахлагч Ами Леви үзэж байна. Бас нүүдэлчдэд зааны аварга соёог тээвэрлэж явах хүндрэлтэй юм.
“Эртний хүмүүсийн адавааннчин-түүвэрлэгч бүлгүүд тодорхой хугацааны давтамжтай нэг газарт цугларахдаа ураг барилдаж, мэдээлэл солилцож, нийгмийн харилцаагаа сэргээдэг байсан байх. Ингэхдээ тэд бэлгэдлийн чанартай зааны авд хамтдаа явдаг байсан болов уу” гэж Леви ярьж байна.
Ревадим тосгоны ойролцоох археологийн малтлагыг Тель-Авиваас ирсэн судлаачид, Негев дэх Бэн Гурионы их сургуулийн судлаачид хамтран гүйцэтгэж, олдворыг нь үргэлжлүүлэн судлахаар Израилын Эртний Олдворын Захиргаанд шилжүүлжээ.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна