Ангараг гарагт ажиллаж буй NASA-гийн Perseverance робот станц тус гарагийн хөрсний дээжийг цуглуулах даалгавраа дуусгахад ойрхон болжээ.
Цуглуулсан төрөл бүрийн хөрсний дээжийг ирээдүйд дэлхий рүү тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Дэлхий рүү тээвэрлэх сансрын хөлөг ирэх хүртэл дээжийг Ангарагийн гадарга дээр тусгай нөөцийн саванд хадгалах юм.
Эрдэмтэд уг дээжээс Ангараг гарагт өмнө нь амьдрал байсныг нотлох биологийн ул мөрийг хайх ажээ. Дээжийг Ангарагийн Жезеро нэртэй тогоон дотроос авсан юм. Учир нь 45 км өргөнтэй энэ тогоонд хэдэн тэрбум жилийн өмнө нуур тогтож байсан гэж үздэг тул амьдралын ул мөр олдох магадлалтай.
Perseverance станц 17 сарын өмнө Жезеро тогоонд ирж байжээ.
Ангарагийн хөрсний дээжийг хадгалах сав
Одоо NASA болон Европын Сансрын Агентлаг цуглуулсан дээжийг дэлхийд тээвэрлэн авчрах технологийг хөгжүүлж байна.
Үүнд Ангарагийн хөрсөн дээр газардах систем, нисдэг тэрэг, Ангарагийн гадаргаас хөөрөх хөлөг, гараг хоорондын тээвэрлэгч хөлөг зохион бүтээх ажлууд багтаж байна.
Хэрвээ бүх төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл 2033 онд Ангарагийн хөрсний дээжийг дэлхийд авчрах юм.
Perseverance станцын цуглуулсан хөрсний дээжийг савлаж, хадгалах ажлыг ирэх хоёр сарын хугацаанд гүйцэтгэх юм байна.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна