2024/11/23

Саудын Арабын ханхүү Мухаммед Бин Салманыг Ерөнхий сайдаар томилжээ

info@inder.mn
2022/09/29

Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз угсаа залгамжилсан ханхүү Мухаммед Бин Салманыг Ерөнхий сайдаар томилов. 

37 настай ханхүү Ерөнхий сайдын туслах, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байв. Иймд тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, тус улсын гүйцэтгэх засаглалд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Хааны шийдвэр ханхүүгийн албан тушаалыг албажуулж, бусад улсын удирдагчидтай уулзах үед гардаг протоколын асуудлыг шийдвэрлэжээ.        

Саудын Арабын хаан 86 настай Салман бин Абдулазиз энэ онд хоёр удаа эмнэлэгт хэвтсэн байна. Тэрээр цаашид ч Засгийн газрын хуралдааныг үргэлжлүүлэн даргална.  

Ханхүү Мухаммед Бин Салман Ерөнхий сайд болсон тул ханхүү Халид бин Салманыг Батлан хамгаалахын сайдаар томилжээ. Мөн ханхүү Абдулазиз бин Салман дэлхийн хамгийн том, газрын тос экспортлогч энэ улсын Эрчим хүчний яамыг удирддаг.

Ханхүү Мухаммед Бин Салман эмэгтэйчүүдэд машин жолоодох эрх өгч, Саудын Арабыг газрын тосноос хэт хараат эдийн засагтай байгааг өөрчлөх шинэчлэлтийг эхлүүлжээ. Үүний дараа түүний нэр хүнд ихээхэн өссөн байна. Гэвч тэрээр Йемений дайныг үргэлжлүүлэн (үүний улмаас тус улсад өлсгөлөн нүүрлэсэн), сөрөг хүчний гишүүдэд хүнд ял оноосон байна.   


Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна