2024/11/23

ОХУ-ын эрх баригчид Украины дайныг удирдах ерөнхий командлагчийг шинээр томилов

info@inder.mn
2022/10/09

ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа”-г удирдах ерөнхий командлагчийг шинээр томилжээ.

Шинэ командлагч нь Оросын армийн агаарын хүчний генерал Сергей Суровикин юм байна.

Нэг долоо хоногийн дотор Кремлийн эрх баригчид армийнхаа гурван өндөр албан тушаалд халаа сэлгээ хийж байгаа нь энэ юм.

Сибирийн Новосибирск хотод мэндэлсэн Суровикин одоо 55 настай. Тэрбээр 2017 оноос хойш ОХУ-ын агаарын зэвсэгт хүчнийг удирдаж байгаа гэнэ.

Суровикин 1990-ээд оны үед Тажикистан, Чеченьд болсон дайнуудад оролцож байжээ. Сүүлд Сирийн нутаг дэвсгэрт ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмт туслах ажиллагаанд оролцсон байна.

Өчигдрийг хүртэл тэрбээр Украины өмнөд фронтыг хариуцаж байжээ.

Украины армийн сөрөг довтолгоо эрчимжиж, Оросын цэрэг эзэлсэн үлэмж хэмжээний газар нутгаа алдсан хүнд хэцүү цаг үед Суровикинийг ерөнхий командлагчаар томилж байна.

Оросын эрх баригчид түүнээс өмнө хэн Украин дахь ажиллагааг хариуцаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Тиймээс Суровикиний томилгоог нийтэд зарласан нь ховор тохиолдол болж байна.

 

Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна