Хүчтэй аадар бороо, цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас 173 хүн тээвэрлэж явсан Korean Air компанийн онгоц Филиппиний Мактан Себу олон улсын нисэх буудалд газардахдаа осолдсон байна.
Airbus 330 онгоц Сөүлээс Себу чиглэлд ниссэн бөгөөд хоёр ч удаа газардах гэж оролдсон бөгөөд гурав дахь удаагаа газардахдаа хөөрөх буух зурвасаас хэтэрч гарчээ.
Хохирсон нэг ч хүн байхгүй бөгөөд онгоцонд байсан 162 зорчигч, нисэх багийн 11 гишүүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна.
Эх сурвалж ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна