Перу улсын Ерөнхийлөгч Педро Кастилио парламентаа тараах гэж оролдсон боловч парламент нь түүнийг огцруулжээ. Тиймээс дэд ерөнхийлөгч Дина Болуарте Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна. Харин огцорсон Ерөнхийлөгч цагдаагийн газар байгаа зураг нь ил болсон бөгөөд түүнийг саатуулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тэрээр Бүгд найрамдах улсын Конгрессыг /Перугийн парламентыг албан ёсоор ингэж нэрлэдэг/ түр хугацааны Засгийн газраар солино гэж мэдэгдэж байв. Гэвч хууль тогтоогчид шуурхай хуралдаан зарлан хуралдуулж, Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гаргасан байна.
Үүний дараа Перугийн цагдаа нар Твиттер хуудсандаа Кастильогийн цагдаагийн газарт байгаа зургуудыг нийтэлжээ. Мэдээлэлд хууль сахиулах байгууллагууд түүнийг "Ерөнхийлөгч асан" гэж нэрлээд, үүргээ биелүүлэхийн тулд нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй болсон тухай мэдээлсэн байна. Удалгүй зургуудаа устгажээ.
Үүний зэрэгцээ, парламент одоогийн дэд ерөнхийлөгч Дина Болуартегаар тангараг өргүүлсэн бөгөөд тэрээр үндэсний хямралыг даван туулахын тулд эвлэрч нэгдэхийг уриалжээ.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна