Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн харьяа амбулаторийн эмнэлгийн хүүхдийн тасаг, зайн тусламж үйлчилгээ буюу телемедициний үйлчилгээ үзүүлэх төвд засвар, шинэчлэл хийж дууссан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын хуучирсан хэсгийг шинэчлэн, хана, тааз, орц, гарцын цонх хаалгыг шинээр суулган, цахилгаан, гэрэлтүүлэг хийж, хүүхдийн тасагт дотор заслыг шинэчлэн тохижуулжээ.
Тус ажлыг “Жи гоулд” болон “Дөл-Өөдөө” ХХК-иуд гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажилласан байна.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна