Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2023.12.13/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо | · Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох · Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2023 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох | 10.00 | “Үндсэн хууль” |
2 | Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ | · Хянан шалгах түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгах түр хорооны шинжээч томилох тухай/ | 10.30 | “Их засаг” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг томилох тухай/ · Бусад | 12.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | · “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох · Бусад | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | · Инфляцын нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийн талаарх Монголбанкны мэдээлэл сонсох | 14.30 | “Үндсэн хууль” |
6 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаар Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы мэдээллийг сонсох | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” |
6 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · “Эмэгтэй парламентчдын чуулган-2023” чуулга уулзалт | 08.30-14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна