2024/11/24

Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдаан болов

info@inder.mn
2024/03/12

Монгол Улс, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдааныг ОХУ-ын Санкт-Петербург хотноо гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлж, хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцов.

Мөн хуралдааны төгсгөлд “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр тус хэлэлцээрийн үйлчлэлийн хугацаа дахин таван жилээр буюу 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдлаа гэж Батлах хамгаалах яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна