2024/11/23

Төмөр замын төв шугамыг шинэчлэх, ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийн III хуралдаан болов

info@inder.mn
2024/04/03

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд Төмөр замын төв шугамыг шинэчлэх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсгийн 3-р хуралдаан Улаанбаатар хотод болж өндөрлөв.

Энэ удаагийн хуралд ОХУ-ын талаас тус улсын Тээврийн яамны орлогч сайд Зверьев.Д.С, БНХАУ-ын талаас тус улсын Төмөр замын газрын орлогч дарга Ан Лушин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Гурван улсын төлөөлөгчдийн оролцсон энэ удаагийн хурлаар 2024 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталснаас гадна ТЭЗҮ боловсруулах техникийн даалгаврыг баталлаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна