2024/11/22

Овъёос, арвай, вандуйн үр тэжээлийн үйлдвэрлэлд тариалах зөвлөмж

info@inder.mn
2024/06/26

НЭГ: ТАРИМЛЫН СОРТЫН ОНЦЛОГ

  1. Хошуу будаа /овъёос/-ны “САЯН” сорт

ОХУ-ын  Красноярс Мужаас  нийлүүлэгдсэн 1-р репродукци, эртийн болцтой тэжээлийн болон хүнсний зориулалтаар тариалдаг.

Үр ургах чадамж өндөр, үрийн нимгэн нэг хальсан давхаргатай.

1000 үрийн жин 32-40 г,  ган, өвчин, хортонд тэсвэртэй.

70-80 хоногтой.

   2. Арвайн “АЧА” сорт Гаргасан байгууллага:

    1. Гаргасан байгууллага:
  •  “ОХУ-ын  Шинжлэх ухааны академийн сибирийн салбарын генетик ба эс судлалын хүрээлэн-холбооны судалгааны төв”, “бүх ОХУ-н Шинжлэх ухаан-эрдэм шинжилгээний  шар буурцагийн хүрээлэн” -ээс үржүүлэн гаргаж авсан.

    Сортын гадаад шинж тэмдгийн тодорхойлолт:

    Бут босоо. Доод навчны углуурга бойжилт байхгүй. Тугны навчны чих пигментийн өнгөгүй, углуурга нь маш их үслэг өнгөртэй байдаг. Ургамал нь дунд зэргийн өндөртэй. Түрүү нь хагас босоо, цилиндр хэлбэртэй, сийрэг, бага зэрэг үслэг өнгөртэй.

    Сахалнууд нь түрүүнээсээ илүү урт, шүдлэг, үзүүр нь пигментийн өнгөгүй. Түрүүний голны эхний сегмент нь богино, дунд зэрэг нугаларсан, овгоргүй. Түрүүхэйн хайрс нь үрэвчнээс богино дунд түрүүхэйн өргөсгүй сахалтай, малын тэжээл болон хүнсний зориулалтаар тариалагддаг.

    Ган болон өвч ин, хортонд тэсвэртэй.  1000 үрийн жин: 34-56г, ургалтын хугацаа 70-85 хоног.

       3. Вандуй сортын нэр: / МАДОННА/

    Вандуй үрэндээ 28-30 % -ийн уураг агуулдаг хүнс , тэжээлийн өндөр ач холбогдолтой ургамал юм.

    75-90 хоногт бүрэн боловсордог.

    Маш сайн даршлагддаг, Өвчин, хортонд тэсвэртэй, азотоор баялаг ногоон бордуурт уриншинд тохиромжтой.

    ХОЁР: ТАРИАЛАХ ТЕХНОЛОГИ

    Манай оронд үр тарианы ургац бүрэлдэхэд шууд нөлөөлдөг хүчин зүйл нь хөрсний чийг ба температур юм. Үр суулгалтын гүнд эдгээр үзүүлэлтүүдийн  аль аль нь  тохиромжтой байвал хөрсөнд суулгасан үр 5-7 хоногт соёолж цухуйдаг. Өнөөгийн байдлаар чийгийн хэмжээгээр баримжаалж үзэхэд газар тариалангийн бүсүүдэд хөрсний чийг, дулааны хангамж урьдын адил харилцан адилгүй байна. Иймд хөрсний угтвар чийгээс хамааруулан үр тариалах гүнийг гүндүүлэхгүй тариалах нь зүйтэй. Үр суулгалтын гүн дэх дулааны хангамж нь үрийн соёололтыг шийдэх чухал үзүүлэлт бөгөөд түүнд нөлөөлөх ганц арга нь тарилтын хугацаа буюу ямар үйлдвэрлэлд зориулж тариалах, хөрсний чийгийн асуудал чухал.

    Иймд 6 дугаар сарын 20-оос хойших тариалалтад  тариалах таримлын тарих гүн үрийн нормыг 1000 үрийн жингээс хамааруулан дараах байдлаар тохируулна. Үүнд:

    1. Үрийн гүн:

    Тэжээлд тариалах овъёос, арвай, вандуй нь 5-6 см-ийн гүнд тариалагдана.

    1. Үрийн норм:

    Арвай 1 га талбайд 140 кг, овъёос 1 га талбайд 110 кг, вандуй  1 га талбайд 200 кг  нормоор тариална.

    1. Холимог тариаланд:

    Овъёос-50 кг+ арвай-30кг +вандуй-20 кг  ( 50х30х20)

    1. Mалын тэжээлд тариалж байгаа тул ургамал хамгааллын бодис хэрэглэхгүй, ногоон масстай нь шууд хураана.

    Эх сурвалж: ХХААХҮЯ



    Сэтгэгдэл (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

      Сэтгэгдэл бичигдээгүй байна