Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьд “Улсын дархан аварга” цол олголоо.
Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын дархан аварга цолны батламж, шагнал гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.
Мөн найм даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт шагнал гардууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна