2024/11/29

Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна

info@inder.mn
5 цаг 35 минутын өмнө

2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөс цэвэрлэх ажилд нийт 33 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч, 60 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна.

2024 оны 11 дүгээр сарын 29-ний 00:00-11:00 цагийн байдлаар 20,5 тн давс зарцуулаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна