2024/12/27

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг Монгол Улсад албадан авчирлаа

info@inder.mn
2024/12/05

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын 2 иргэнийг энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Тайланд болон Швед улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 Тайланд улсаас албадан авчирсан этгээд нь хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус улсад ижил төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж, эдэлж дуусмагц Монгол Улсад үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар ийнхүү албадан авчирсан байна.

 Мөн бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан этгээдийг Швед улсаас тухайн өдөр тус тус албадан авчирсан.
 Тус иргэдийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаад харилцааны яам болон Тайландын Хаант Улс болон Шведийн Хаант Улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран зохион байгууллаа.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна