2025/01/31

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсны шарилыг Төрийн ордны Их Монгол танхимын хойморт хүндэтгэн залж, салах ёс гүйцэтгэлээ

info@inder.mn
2025/01/24

     Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг үдэж, салах ёс гүйцэтгэхтэй холбоотой талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явсан.


Төв шуудангийн уулзвараас Төрийн ордон хүртэл Хөсгийг “Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн морьт торгон цэргийн салааны 31 цэргийн алба хаагч заллаа. 

       Мөн хөсгийг дагалдаж Байлдааны гавьяаны болон Алтан гадас одонт Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн 51 цэргийн алба хаагч гашуудлын ая тоглож, талийгаачийг хүндэтгэн Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл 5 хайрцаг цэрэг буюу 270 цэргийн алба хаагчид алхлаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна