2025/10/27

21 АЙМГААС “ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЕДИА ТӨСӨЛ”- ИЙГ ШАЛГАРУУЛАВ

info@inder.mn
6 цаг 28 минутын өмнө

“Хамгийн чухал нь эрүүл мэнд”-2025 тэтгэлэгт сургалт Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулав. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүлчдийн нийт 50 орчим төлөөллийг хамруулан онол, практик хосолсон тус сургалтаар оролцогчид баг болон хуваагдаж нийслэлийн ЭМБ-уудад дадлага ажил хийж, эрүүл мэндийн мэдээ, сурвалжилга бэлтгэн танилцуулсан юм.

ОРОЛЦОГЧИД ӨӨРӨӨ, ӨӨРСДИЙНХӨӨ ТӨСЛИЙН САНАЛЫГ ҮНЭЛЦГЭЭВХөтөлбөрийн дараагийн нэг чухал хэсэг болох орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий шилдэг медиа төслийг шалгаруулах хэсэг байлаа. Тодруулбал, аймаг тус бүрээс ирсэн 2 хүн баг болон төслийн саналаа өгөгдсөн загварын дагуу бэлтгэн, улмаар 21 аймгийн 21 багийн төслийн саналуудад оролцогчид өөрсдөө, өөрсдийгөө үнэлэх зарчмаар шилдэг төслүүдээ шалгаруулж, нээлттэй шүүв. Шүүлтийн дүнд шилдгүүдээ шалгаруулан, төслийн тэтгэлэг бүхий батламж гардууллаа. Шалгарсан 8 аймгийн мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

“Хамгийн чухал нь эрүүл мэнд”-2025 тэтгэлэгт сургалтын хэсгээс ...

Дэмжигч:
ЕТГ, “Эрүүл Монгол хүн” ТХХА
ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв

Хамтрагч: НҮБ-ын Хүүхдийн сан

Зохион байгуулагч:
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна