2025/10/28

“Галба шанхын говь” арга хэмжээ Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдана

info@inder.mn
9 цаг 55 минутын өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Чог” арга хэмжээг дэлгэрүүлэх, сурталчлах, соёлын өвөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн Дэмчогийн хийдийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, геопаркийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ханбогд сумын Дэмчогийн хийдэд “ГАЛБА ШАНХЫН ГОВЬ” соёлын арга хэмжээ зохион байгуулагдана.

Арга хэмжээний хүрээнд “Oxford Mindfulness” буюу санамсрын бясалгалын хичээлийг Гавж Д.Нямсамбуу удирдан явуулах бөгөөд соёл, сэтгэлийн тэнцвэр, бясалгалын үнэ цэнийг түгээх зорилготой юм.

Та бүхнийг “ГАЛБА ШАНХЫН ГОВЬ” соёлын арга хэмжээнд хүрэлцэн ирж, говийн өв соёл, сэтгэлийн гэгээрэл, энергийн нэгдлийг мэдрэхийг урьж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна