УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаа тухайгаа мэдэгдлээ.
Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан ёс зүйгүй үйлдэл сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа учраас энэ асуудлыг хууль эрх зүйн үндэслэлээр шалгах хэрэгтэйг тэд санууллаа. Иймээс УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахыг бусад гишүүддээ уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна