2025/12/07

Нэр дэвшигч С.Мөнхчулуун 24 санал авлаа

info@inder.mn
2019/01/17

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдааны завсарлага дуусаж, үргэлжлүүлэн хуралдаж байна. Хоёр төлөөлөгч албан томилолттой, 43 төлөөлөгч өнөөдрийн хуралдаанд оролцож буй.

Төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн тул нууц санал хураалт явуулж шийдэх зарчимтайг хурал даргалагч Б.Батнасан хэлсэн юм. Нэр дэвшигч С.Мөнхчулуун тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байх санал гаргав. Улмаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, АН-ын бүлгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг нарыг тооллогын комисст орууллаа. Тус комиссын даргаар төлөөлөгч Ц.Сандаг-Очир, Нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар нарыг томилов.

Эхний санал хураалтаар нэг саналын хуудас хүчингүйд тооцогдож, нэр дэвшигчид тэнцүү санал авсан тул дахин санал хураалт явуулав. Хоёрдугаар санал хураалтаар нэр дэвшигч С.Мөнхчулуун 24 санал авлаа. Улмаар С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна