Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран дөрөв дэх жилдээ сар шинийн баярыг угтан "Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа "Их наяд" болон "Соёолж молл" худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа.

Уг цогц арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр сурталчлан борлуулсан. Тодруулбал, 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 52.4 тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давсан үзүүлэлт болсон гэдгийг нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа "Амар байна уу 2026" цогц арга хэмжээний хаалтын үеэр онцолсон юм.

Түүнчлэн “Амар байна уу 2026” цогц арга хэмжээний төгсгөлд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвөөс шилдэг мэргэжилтэн, шилдэг үйлдвэр эрхлэгчдийг шалгаруулж, талархлын бичиг гардуулав.

Шилдэг мэргэжилтэн:
Шилдэг үйлдвэр эрхлэгч
Налайх дүүрэг
Сонгинохайрхан дүүрэг
Баянзүрх дүүрэг
Хан-Уул дүүрэг
Сүхбаатар дүүрэг
Чингэлтэй дүүрэг
Багануур дүүрэг
Багахангай дүүрэг
Баянгол дүүрэг
Энэ жилийн тухайд уг цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүрэг тус бүрд өөрсдийн онцлог бүхий “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаараа онцлогтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна