2026/02/09

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

info@inder.mn
4 цаг 23 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны хоёругаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22-27 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн дулаанаас 2 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. 7-9 хэм хүйтэн байна.

2026 оны хоёрдугаар сарын 10-наас 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө-25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, өдөртөө 4 хэм дулаанаас  1 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна