Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300.0 сая төгрөгнөөс дээш 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд судлагдсанаас 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч дараагийн шат буюу Хорооны шатанд шилжлээ.
Энэ удаагийн төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс ЖДҮХСангийн зүгээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Анх удаа ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг
Нийт боловсруулах үйлдвэрийг эдийн засгийн дэд ангилалаар задлан авч үзвэл мах боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур угаах самнах, арьс шир боловсруулах, гутал засвар, үйлдвэрлэл гэх мэт Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор батлагдсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбартай нийцэж байгааг харж болохоор мөн эдгээр төслүүд нь импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийтдээ …. шинэ ажлын байр бий болгох төслүүд дараагийн шатанд тэнцсэн байна.
Төслийн урьдчилсан судалгааг хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын зээлийн шинжилгээний арга, аргачлал, рейтингийн үнэлгээг ашиглан нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл оноонысистемээр үнэлсэн болно.
Эх сурвалж: ХХААХҮЯам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна