2025/07/08

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ӨНДӨР ОНОО АВСАН СУРАЛЦАГЧ, БАГШ НАРЫГ УРАМШУУЛЛАА

info@inder.mn
9 цаг 20 минутын өмнө

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан суралцагч, бэлтгэсэн багш нар болон бага ангийн багш нарыг шагнаж урамшууллаа. Элсэлтийн шалгалтад 800 оноо авч аймаг, орон нутаг, сум, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн 3-н суралцагчийн амжилтаар бахархан хүндэтгэл үзүүлж аймгийн баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тугийг өргүүлэх юм.

Өмнөговь аймаг 2025 оны элсэлтийн шалгалтын дүнгээр Монгол хэл, Нийгэм судлал, Англи хэлний хичээлээр 3 суралцагч 800 оноо, 34 суралцагч 700-799 оноо, 240 суралцагч 600-699 оноо авсан байна. Энэ нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад 700-800 оноотой суралцагчдын эзлэх хувь 23.3%-иар ахисан амжилт үзүүллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна