Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид логик сэтгэлгээ, үндэслэл баримтад тулгуурласан уран илтгэх чадвараараа өрсөлдлөө. Хоёрдугаар сарын 28-нд “Бадрах Энержи” ХХК-ийн дэмжлэгтэй мэтгэлцээн, илтгэх урлагийн тэмцээн Сайншанд хотын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд амжилттай зохион байгуулагдав.
Хоёр үе шаттай явагдсан тус тэмцээнд Сайншанд, Иххэт, Дэлгэрэх, Замын-Үүд, Айраг, Даланжаргалан сумдын нийт 100 орчим ахлах ангийн сурагч оролцсон байна. Оролцогчид уул уурхай ба орон нутгийн хөгжил, сурагчдад тулгамдаж буй асуудал, мөрөөдөл ба зорилго, эх орны хөгжил дэх залуусын оролцоо, амжилтын утга учир, хиймэл оюун ухаан зэрэг сэдвээр илтгэл тавьж, өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлжээ.

Тэмцээний дүнгээр:
Хоёрдугаар байр эзэлсэн Б.Алтангэрэл: “Нэгдүгээр шатанд “Амжилт гэж юу вэ?” сэдвээр илтгэл тавьж, амжилт бол амьдралын хамгийн үнэ цэнтэй мэдрэмж бөгөөд түүнд хүрэхэд тусалсан хүн бүхэнд талархах учиртай гэсэн санааг илэрхийлсэн. Харин хоёрдугаар шатанд “Үүлэн чөлөөний нар” сэдвээр илтгэл тавьж, хэн нэгний сэтгэлд хурсан үүлийг сарниулах гэгээн нар нь байгаарай гэсэн утгыг хүргэхийг зорьсон. Бид эх орныхоо тусгаар тогтнол, үнэт зүйлсийг үргэлжлүүлэх гэрэл гэгээ нь байх ёстой,” хэмээн онцоллоо.

“Бадрах Энержи” ХХК Дорноговь аймагт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, боловсролыг дэмжих чиглэлээр олон жилийн турш тууштай ажиллаж ирсэн. Тухайлбал:
Мэтгэлцээн бол чанга ярих бус, логик үндэслэл, баримтад тулгуурлан илэрхийлэх ур чадварын талбар гэдгийг Уинстон Черчилль онцлон хэлсэн байдаг. Энэхүү тэмцээн нь орон нутгийн залуусын илтгэх ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Хамтын хүчээр хариуцлагатай ирээдүйг бүтээцгээе!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна