2026/03/02

Монголын поп урлагийн гэрэл гэгээ, фенүүдийнхээ сэтгэлийг татдаг хүчирхэг хоолойтой дуучин Маралжингоог онцоллоо

info@inder.mn
2 цаг 3 минутын өмнө

Тэрээр 1990 оны 2-р сарын 10-нд Улаанбаатар хотод төржээ

Тэрээр 12 настайдаа “Nature Sound” хөгжмийн дугуйланд суралцаж урлагийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Тэр үеэсээ л жүжгийн дуу дуулах боломжтой гэдгээ харуулж, мэргэжлийн замналаа эхлүүлсэн байна.

 Түүний урлагийн гарал нь сонгодог хөгжмөөс эхтэй гэдгийг та мэдэх үү..

Маралжингоо бага наснаасаа Шуберт, Дебюсси, Шопен зэрэг сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сонсох дуртай байжээ

Энэ нь түүний үзэл санаа, хоолойн мэдрэмжид нөлөөлсөн гэдэг. Түүнээс гадна аав нь  рок хамтлагуудыг сонсдог байсан нь түүний урлагийн олон төрлийг хүлээн авах чадварыг нэмэгдүүлжээ.

Анхны олонд танигдсан уран бүтээлүүдийн нэг нь дуучин Д.Болд, Номинжин зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан Чамайгаа алдмааргүй байна дуу нь түүний нэр хүндийг өсгөхөд том нөлөө үзүүлсэн.

Тэр 18 настайдаа анхны цомог болох “Миний ертөнцийн зүүд”-ийг гаргасан. Энэ цомогт “Хүлээсэн учрал”, “17 нас” зэрэг хитүүд багтсан байдаг. Одоо ч хандалтын тоо өссөөр байдаг бөгөөд хит хэвээрээ гэхэд хилсдэхгүй.

Маралжингоо Урлагийн олон салбарт авьяастай бөгөөд зөвхөн дуулдаг төдийгүй бүжиглэх, жүжиглэх ур чадвартай гэдгээ “Яг түүн шиг”шоугаар уртын дууг хүртэл дуулж үзэгчдийг гайхшруулж байсан удаатай. 

Түүний хамтарсан “Хамтдаа” дуу нь ×26 сая орчим YouTube хандалттай найман оронтой үзэлт авсан бөгөөд энэ дуу нь түүний хамгийн их хандалттай бүтээлүүдийн нэгд тооцогддог.

Тэр орчин үеийн поп хоолой төдийгүй уртын дууг хүртэл дуулж чаддаг  гэдгээ “Яг түүн шиг” шоуны үеэр батлаад амжсан.

Мөн Анхны бие даасан “Хүлээсэн учрал”  тоглолтоороо л олны хөлд дарагдаж байсан чадвартай уран бүтээлч.

Маралжингоог Монголын чадварлаг хоолойтой, хамгийн олон фентэй уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна