XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгыг зохион байгууллаа.XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгыг зохион байгууллаа.

Бүх цэргийн их Хар сүлдний цагаалах тайлгын ёслолд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар оролцсон юм.

Бүх цэргийн Их хар сүлд нь цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн. Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутамд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, цагаалах тайлгыг жил бүр Хар сүлдний өргөөнд хийдэг журамтай юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна