2024/05/07

“Бээжин-2022” өвлийн паралимпод оролцох Монголын тамирчдын анхны эрхийг Б.Ганболд авлаа

info@inder.mn
2021/10/28

Монголын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Батмөнхийн Ганболд "Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд оролцохоор боллоо.

Бээжингийн өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын төрөлд оролцох түүний эрх албан ёсоор баталгаажиж ирсэн бөгөөд дасгалжуулагч багш Жалсрайн Дашдондог, Олон улсын хэмжээний мастер Б.Ганболд нарт болон Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны хамт олонд БТСУХ-ноос болон өвлийн спорт сонирхогчдоос баяр хүргэж, амжилт хүсэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна