2024/12/21

АНУ-аас нууцаар илгээсэн алсын тусгалт пуужингуудыг Украин ашиглаж эхэллээ

info@inder.mn
2024/04/25

Украин АНУ-аас нууцаар илгээсэн ATACMS буюу армийн тактикийн пуужингийн системийг Оросын түрэмгийллийн эсрэг ашиглаж эхэлснийг Пентагоны эх сурвалж баталжээ. Эдгээр зэвсэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гуравдугаар сард баталсан 300 сая долларын тусламжийн багцын нэг хэсэг бөгөөд энэ сард Украинд нууцаар илгээсэн аж.

Пуужингуудыг эзлэгдсэн Крым дэх Оросын цэргийн байгууламжуудад цохилт өгөхөд дор хаяж нэг удаа ашигласан гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн 61 тэрбум долларын багцыг баталсны дотор алсын тусгалын пуужингуудыг нэмж илгээхээр тусгажээ. Вашингтон өмнө нь Украинд армийн тактикийн пуужингийн системийн дунд тусгалын хувилбарыг нийлүүлж байсан ч дайн өргөжихөөс болгоомлон илүү хүчин чадалтай зэвсэг илгээхээс татгалзаж байсан юм. Гэсэн хэдий ч Жо Байден хоёрдугаар сард 300 км хүртэлх зайд пуужин харвах боломжтой алсын тусгалын системийг илгээх зөвшөөрлийг нууцаар өгсөн байжээ.

"Ерөнхийлөгчийн шууд заавраар АНУ Украинд алсын тусгалын АТАКМС нийлүүлсэн гэдгийг би баталж чадна" гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Пател хэлэв. Одоогоор хэдэн пуужин илгээсэн нь тодорхойгүй байгаа ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Вашингтон нэмж пуужин илгээхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна