2025/02/06

Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ

info@inder.mn
2021/11/11

2021 оны Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан. Тус тэмцээнд МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцож, МБХ-ны гадаад харилцааг тэлж, өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт хийсэн билээ.

МБХ-ны хувьд ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевтэй уулзалт зохион байгуулж, Монгол улсад айлчлахыг урьсан. ОУБХ-ны ерөнхийлөгч МБХ-ны урилгыг хүлээн авч, өнөөдөр манай улсад хүрэлцэн ирэх гэж байна. Тэрээр 19 цаг 40 минутад “Чингис хаан” нисэх онгоцны буудалд өөрийн зөвлөх болон ОУБХ-ны төлөөлөгчдийн хамт ирнэ.

Монгол улсад хоёр хоногийн хугацаатай айлчлах бөгөөд МБХ-ны удирдлагуудтай уулзалт зохион байгуулахаас гадна Маргааш буюу 11 сарын 12-ны өдөр “Ган” спорт төвд МБХ-ны баг тамирчдын бэлтгэлтэй танилцаж хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгнө.

Дашрамд сонирхуулахад, ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевийн хувьд 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр ОУБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний хувьд тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж буй юм. Энэ жилийн хувьд ДАШТ-ийг өндөр шагналын сантай зохион байгуулж чадсан юм.

ДАШТ-д жин тус бүрд түрүүлсэн тамирчин:

Алт-100.000 ам.доллар

Мөнгө-50.000 ам.доллар

Хүрэл-20.000 ам.доллар тус тус олгосон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна