Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Монгол Улсын Эрүүл Мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдуудын хамтарсан тушаалаар 2021 онд шинэчлэн батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг"-ын дагуу Чингэлтэй дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэг, оролцоо хөгжлийн дэмжлэгийг цогц байдлаар хэрэгжүүлэх төслийг 2 дахь удаагаа хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн хүрээнд нярай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, кейс хэлэлцүүлэг зэрэг Япон улсын хэрэгжүүлсэн төслийн санаачилгад тулгуурлан хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах юм.
Төсөлд эхний байдлаар дүүргийн 4, 5 дугаар хорооны “Энэрэнгүй-Үйлс” ӨЭМТ, 18 дугаар цэцэрлэгийг хамруулсан бол энэ удаад дүүргийн 13 дугаар хорооны Энэрэнгүй сэтгэл ӨЭМТ, 83 дугаар цэцэрлэгийг сонгож жишиг болгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.
Өнөөдөр төслийн уулзалтыг зохион байгуулж, ууулзалтад Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын бүрэлдэхүүн, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон Өрхийн ЭМТ, цэцэрлэгийн төлөөлөл, Японы Хүүхдийг ивээх сангийн төлөөлөл оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна