2025/06/19

Өмнөговь аймгийн 15 сумын ИТХ-ын хамтарсан чуулга уулзалт Даланзадгад суманд зохион байгуулагдлаа

info@inder.mn
4 цаг 46 минутын өмнө

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумдын ИТХ-ын ажлын албаны нэгдсэн арга хэмжээ энэ жил Даланзадгад суманд амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээнд:

  • “Тогтвортой хөгжлийн боловсрол”,
  • “Насан туршдаа суралцацгаая” сургалтуудыг Өмнөговь аймгийн насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж, төлөөлөгчдөдөө мэдлэг, мэдээллээр өргөнөөр хангалаа.

Өмнөговь аймгийн ИТХ-аас 2024 оны ажлын үр дүнгээрээ манлайлсан сумдын ИТХ-уудыг шалгаруулж, шагнаж урамшуулсан нь орон нутгийн удирдлагуудад урам зориг нэмсэн онцлох үйл явдал боллоо.

Мөн шилдэг сумдын удирдлагууд туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх шинэ санаачилга, шийдлүүдийн талаар харилцан ярилцсан үр дүнтэй, бүтээлч уулзалт боллоо.

 Аймгийн ИТХ-аас зарим шаардлагатай сумдын ажлын албанд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, бодит туслалцаа үзүүлснийг онцолж байна.

Сумдын ИТХ-ын ажилтнуудын мэдлэг, чадавх, харилцан уялдааг бэхжүүлэх энэхүү арга хэмжээ цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц болсон бүтээлч уулзалт байлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна