2025/06/24

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж байна

info@inder.mn
5 цаг 40 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 12.6 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна. Тодруулбал, уг сонгон шалгаруулалтыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмыг тус тус үндэслэн хийж байгаа юм. Төслийн саналыг наймдугаар сарын 7-ны 11:00 цаг хүртэл авна.

Хаяг: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Мөнх тауэрын 12 давхарт

Утас: +976 8878-1917

Веб сайт: www.nosk.ub.gov.mn

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна