2024/11/26

Шууд: "Хүүхэд хамгаалал- Дотуур байр" хэлэлцүүлэг болж байна

info@inder.mn
2021/12/14

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороо болон “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран өнөөдөр “Дотуур байр-Хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Дотуур байр бол Монгол Улсын боловсролын тогтолцооны нэг хэсэг бөгөөд ЕБС-ийн 540 дотуур байранд 35000 хүүхэд 9 сар хүртэлх хугацаанд амьдарч, хөгжиж байна. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй Улаанбаатар хотод тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр зэрэг байршил, орон зайгаас үл хамааран сурах, хөгжих эрхээ эдлэхийн тулд насанд хүрээгүй (18 нас хүрээгүй) хүүхдүүд зайлшгүй дотуур байранд амьдарч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна