2024/05/08

ШӨХТГ: Нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалт хангалтгүй байна

info@inder.mn
2023/05/01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ бүрдэлтийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох хяналт шалгалтын хүрээнд нөөцийн махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг шалгаж байна. Нөөцийн мах худалдаалж буй цэг, өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаанд энэ сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийхэд нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт батлагдсан хуваарийн дагуу явагдах байсан нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагт явагдаагүй байлаа. Мөн нөөцийн мах худалдаалж буй зарим хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд нөөцийн махны нийлүүлэлт удаашралтай, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл өгөх хаяг, самбар байршуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо.

Нөөцийн махны нийлүүлэлт, худалдаалалтыг эрчимжүүлэх, хаяг байршлын мэдээллийг олон нийтэд хүргэх, өргөтгөсөн худалдааг батлагдсан хуваарийн дагуу тогтмол явуулах, худалдан борлуулж буй сүлжээ дэлгүүрүүдэд тавих хяналтыг сайжруулах талаарх зөвлөмжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна