2024/06/23

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

info@inder.mn
2023/05/30

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 81 хувьтай байлаа. Тухайлбал, гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгосон.

16 бичил цэцэрлэгт хүрээлэнгээс есөд нь тендерийн материал хүлээн авч байгаа бол тавд нь гэрээ байгуулж, хоёрт нь Үнэлгээний хороо байгуулжээ.

Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 48 байршилд 780 гарааш буюу 14,040 ам метр талбайг чөлөөлөөд байна.

Түүнчлэн “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн. Гүйлтийг таван төрлөөр зохион байгуулах бөгөөд 8629 хүн бүртгүүлжээ. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна