2025/07/01

АТГ: 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

info@inder.mn
6 цаг 9 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 176 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 98 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 948 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 43 хэргийг шүүхэд шилжүүлэх, 44 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 8 мэдэгдлийг хүргүүлэв.

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна