2024/07/27

Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмж өглөө

info@inder.mn
2023/09/21

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-т Баянзүрх дүүргээс хамрагдсан 103 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийг гардууллаа.

Баянзүрх дүүргээс туршилтын хөтөлбөрт нийтдээ 340 гаруй өрх хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 41 өрх, хоол-хүнсний багцад 74 өрх, оёдлын багцыг 103 өрх сонгож тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.

Мөн оёдлын багц сонгосон иргэд өөрсдийн зохион бүтээж, оёсон хувцсаа өмсөж оролцогчдод танилцууллаа гэж ХНХЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна