2024/11/24

Аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт болов

info@inder.mn
Өчигдөр 12 цаг 32 минут

2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Москва хотод зохион байгуулагдсан “Аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт”-д Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Оросын Холбооны Улсын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нар оролцов.

Гурван талын уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан байр сууриа илэрхийлж, харилцан ашигтай өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь гурван улсын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн ач холбогдолтой болов гэж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна