2024/11/24

Дорнод аймагт эрэн хайж байсан хүүгийн цогцсыг олсон талаар ЦЕГ мэдээлэл хийнэ

info@inder.mn
2023/09/29

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

10:00 цагт Дорнод аймагт эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олсон талаар ЦЕГ-аас мэдээлэл өгнө.

Төрийн ордны баруун хаалганы хажууд

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо болон хараагүйчүүдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл өгнө.  Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тэмцлийн ажиллагаа эхлүүлж байгаа тухай мэдээлэл хийнэ.  

Хангарди ордны 14 давхарт

11:00 цагт Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн намрын аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. 

11.00 цагт: МИАТ ТӨХК-ийн удирдлагууд өөрийн байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:9914-7517

11.00 цагт: “Зууны Мэдээ” сонины  мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү өмчлүүлэх асуудлаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж буй талаар ШИНЭ намаас мэдээлэл хийнэ.

СУИС-ийн төв байр Оюутан театрт

11:00 цагт Монгол улсад дээд боловсролтой бүжгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах Монгол ардын бүжгийн олон улсын анхдугаар уралдааны талаар мэдээлэл өгнө. Мөн Монголын бүжгийн урлагийн өнөөгийн байдал, олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг бусад үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэнэ. 

12.00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.

Миний дэлгүүрийн уулзвар дээр

13:00 цагт Зайсангийн гүүрний зорчих урсгалыг нээх арга хэмжээ болно. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна