2024/09/07

Булган аймагт “Хүрч үйлчилье” хэлэлцүүлэг боллоо

info@inder.mn
2023/11/17

Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан “Эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлэх үзлэг оношилгоог эрчижүүлэх зорилгоор “Хүрч үйлчилье” уриатай хэлэлцүүлгийг Бугат суманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Батчимэг тэргүүтэй салбарын удирдлагууд болон 13 сумын 115 албан хаагч оролцсон.

Булган аймагт өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн эрт илрүүлэх үзлэгт 24277 иргэн хамрагдсан бөгөөд энэ нь улсын дунджаас 7,5 хувиар дээгүүр үзүүлэлт юм. Мөн Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн 80 хувийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан байна.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна