2024/12/18

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогтыг зодож, танхайрчээ

info@inder.mn
2023/11/22

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “УБТЗ” ХНН-ийн Орлогч дарга Н.Энхцогтыг олон нийтийн газар зодож танхайрсан хэргээр шалгагдаж эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн 10 дугаар сарын 09-ний орой “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумд оролцогчдод зориулсан хүлээн авалтын үеэр Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Оросыг үзэн ядан хашхирч, “УБТЗ”-ын Орос, Монголын төлөөлөгчдийг элдвээр доромжлоод зогсохгүй “УБТЗ” ХНН-ийн Орлогч дарга Н.Энхцогт зодож танхайрчээ. Түүний энэ балмад үйлдлийг зарим нь гар утсандаа бичиж баримтжуулсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй УБТЗ-ын транзит тээврийн урсгалыг гацааж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. Ингэснээр шатахуун болон тослох материалуудын тээвэрлэлт тодорхойгүй хугацаагаар саатаж магадгүй болоод байгаа аж.

Зам тээврийн салбарыг толгойлж буй сайд хүнийхээ хувьд дэд бүтцийн чухал салбар болох УБТЗ-ын албан тушаалтнуудыг “оросын тагнуул” хэмээн цоллон дуудаж, Монголоо Оростой нийлсэн улс хөгждөггүй гэх зэргээр олон улсын төлөөлөгчдийн өмнө, ёс зүйгүй авирлаж, хүнд гар хүрч танхайрсан энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрөх юм биш биз гэсэн хардлага олны дунд байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна