2024/05/08

Дэлбэрэлтэд өртөж, эмчлүүлж байсан иргэдээс дахин нэг нь нас баржээ

info@inder.mn
2024/01/31

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан дэлбэрэлтийн улмаас үүссэн галд өртөж 90-95 хувийн түлэгдэлтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан иргэн Б 2024.01.31-ний 10:30 цагт нас баржээ. 

Мөн 4 хүний биеийн байдал хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан, 3 хүний биеийн байдал тогтвортой,  Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан 2 хүн эмнэлгээс гарсан, 1 хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа 8 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна