2024/05/12

"Сайхан шинэлээрэй" үзэсгэлэн худалдаанд бүх бараа үйлдвэрийн үнээр борлуулагдаж байна

info@inder.mn
2024/02/02

"Сайхан шинэлээрэй" сар шинийн үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүргийн Атар өргөө компанийн замын эсрэг талд байрлах ЮНИК эвент холл төвд тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнд батлан даалттай зээлд хамрагдсан аж ахуйн нэгж болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна. 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Зээлийн батлан даалтын сангаас үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдийнхээ түрээсийн төлбөрийг бүрэн хариуцаж, үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа аж. Ингэснээр үйлчлүүлэгч, худалдан авагчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр авах боломж бүрджээ.

Үзэсгэлэн худалдаа Юник эвент холлд 02-р сарын 08-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00 цагаас 20:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм.

Зээлийн батлан даалтын сан (ЗБДС) нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргаж зээл авах боломжийг нь бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага. ЗБДС өнөөдрийн байдлаар 223.3 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж үүний үр дүнд 1237 аж ахуйн нэгж 424.8 тэрбум төгрөгийн бизнесийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлжээ.  






Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.67
    2024/02/02

    Atar өргөө юник гэж хаана юм бэ

    Хариулах
  • 59.153.86.109
    2024/02/02

    Хаяг хаана юм бэ э

    Хариулах