2024/05/04

Хаврын улиралд биеийн дархлаа дэмжих идээ, ундаа

info@inder.mn
2024/04/09

Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрийг хэрхэн тохируулан сонгож хэрэглэх вэ. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Энэ үед хүйтний улирал өвлийн эх, адагт дотор хурсан ходоодны ерөнхий галын илч суларснаас шингээх чадвар буурдаг ба цаг дулаарч, агаар хуурайшин, салхи босохын хамт хүний биеийн дотоод дулаан болох шар босч ирдэг.

Өвлийг давж цагаан идээнд шилжих завсрын энэ үед монголчууд "үүц" махаа задалж, хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийн иддэг ба шар тос, цагаан тос, өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг аяганы хийц болгон цайндаа хийж идэх зэргээр ходоодны галыг сэлбэж, илчийг үүсгэдэг нь хаврын хавсрага, салхи хуйтай цагийг давахад нэн тустай.

Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь, үхрийн махтай гурилтай шөл, сармистай бууз, банш, хуушуур, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоолоо халуунаар нь зоогловол сайн болно гэж НЭМҮТ-өөс мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна