2025/05/06

Үйлдвэрлээд 10-аас дээш жил болсон машинд Улаанбаатарын дугаар олгохгүй

info@inder.mn
7 цаг 18 минутын өмнө

Үйлдвэрлээд 10-аас дээш жил болсон машинд 6 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын дугаар олгохгүй. Мөн ирэх сарын 1-нээс импортоор оруулж ирж байгаа тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур тавьж эхэлнэ. Гадаадаас хуучин машин оруулж ирэхдээ тэндээ техникийн хяналтын үзлэгт оруулж, тэнцсэн нөхцөлд ун машинаа Монголын хилээр нэвтрүүлэх эрх үүсэх юм.

Гэхдээ 10-аас дээш жил унасан тээврийн хэрэгслийг Монгол Улсад оруулж ирэхийг хориглоогүй.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024.02.08-ны 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлд олгох улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын серийн дугаарыг Авто тээврийн үндэсний төв 2024.11.08-наас олгохоо түр зогсоосон. Автотээврийн тухай хуулийн 17.1.7-д Энэ хуулийн 17.5-д заасан хязгаарт багтаан олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга батална гэж заасны дагуу шалгуур үзүүлэлтийн дагуу дугаар олголтын үйл ажиллагааг “Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-аас эрхлэн явуулахаар болсон. Тодруулбал, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу оноогоор эрэмбэлэгдэж буй.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны 18 дугаар тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотын серийн дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төв 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас түр хугацаагаар зогсоосон.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна